Нүүрсний гэх хэрэгт холбогдсон улстөрчдийн нэрсийг маргааш зарлана гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэгвэл нүүрсний хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас тогтоол гаргаж, шалгахаар болсон гэх мэдээлэл байна. Мөн албан бус эх сурвалж түүнийг хойшлуулашгүйгээр баривчлан саатуулахаар хуулийн байгууллага ажиллаж байгаа гэдгийг мэдээлж байгаа юм.
