"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргалаа. 

Тодруулбал, Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татаж, цагдан хорих санал гаргасан байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд Х.Нурлатад 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.