АНУ-д “Хү” хамтлагийн талаар хэлэлцүүлэг болно

АНУ-д “Хү” хамтлагийн талаар хэлэлцүүлэг болно

Өнөөдөр /2019.11.08/ АНУ-ын Индиана муж дахь Блүмингтоны их сургуульд “Хү” хамтлагийн талаар хэлэлцүүлэг хийгдэх аж. Гол сэдэв нь, “Дэлхийн угсаатны металл, ардын рок болон хип хоп дахь Монголоос төрсөн шуугиан” нэрийн дор явагдах юм байна.

Хэлэлцүүлгийн гол илтгэгч тус их сургуулийн багш байх гэнэ. Харин Монгол улсыг төлөөлж морин хуурч Х.Тамир оролцоно. Мөн ӨМӨЗО-ы Урлагийн их сургууль, Чикаогийн их сургууль, Калифорни мужийн их сургуулиудын судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэх аж. Харин үдэш нь “Монголын дуу авианы ертөнц” ярилцла – мэтгэлцээн үргэлжлэх юм байна.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө