Монголд анх удаа өвлийн улиралд хөл бөмбөгийн тоглолт хүлээн авах хүчин чадалтай стандарт талбай ашиглалтад орлоо

Монголд анх удаа өвлийн улиралд хөл бөмбөгийн тоглолт хүлээн авах хүчин чадалтай стандарт талбай ашиглалтад орлоо

Монголд анх удаа өвлийн улиралд хөлбөмбөгийн тоглолт хүлээн авах хүчин чадал бүхий талбай ашиглалтад орлоо.

Тодруулбал, Төв аймгийн Зуунмод хотноо Манзушир хийд явах замд буюу Улаанбаатар хотоос 42 км зайд Олон улсын тэмцээн явуулах боломжтой стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бий. Энэхүү талбайд дулаалга хийж өвлийн улиралд ч тоглолт зохион байгуулах хүчин чадалтай болжээ. Тус хөл бөмбөгийн талбай нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд Fifa Quality Pro гэрэлтүүлэг, стандарт хиймэл ногоон зүлэгжүүлэлт бүхий талбай, бэлтгэлийн хэрэгсэл, нэгэн зэрэг 70 хүртэлх хүнд үйлчлэх ор, 80 хүртэлх хүнд үйлчлэх рестораны хүчин чадалтай юм. Мөн багийн хурал зөвлөгөөн хийх 30-40 хүний багтаамжтай хурлын өрөө болон 8-10 хүний багтаамжтай уулзалтын өрөөтэй аж.