ВИДЕО: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан спортын наадам болж байна

ВИДЕО: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан спортын наадам болж байна

Ардчилсан намаас санаачлан өнөөдөр /2019.11.09/ Хандгайтын амд байрлах "Үндэсний олимп" цогцолборт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан спортын наадам зохион байгуулж байна.

Спортын наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын гишүүдээс бүрдсэн баг оролцож, сагс, волейбол,  ширээний теннис зэрэг спортоор өрсөлдөнө. Тус арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.