“Увс нуур” дууны хөшөөг тус нуурын хөвөөнд босгожээ

“Увс нуур” дууны хөшөөг тус нуурын хөвөөнд босгожээ

Үндэсний бөхийн “Увс нуур" галын түүхт 20 жилийн ойд зориулж, УИХ-ын гишүүн, "Увс нуур" галын тэргүүн Н.Цэрэнбатын санаачлагаар "Увс нуур" дууны хөшөөг энэ сарын 10-нд Увс нуурын хөвөөнд босгожээ.

Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Н.Цэрэнбат, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУ-ын аварга О.Балжинням, МУ-ын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, “Увс нуур” дууны ая зохиогч МУГЖ Г.Тэрбиш, үг зохиогч Г.Жанчив гуайн дүү Г.Дамдин нар болон Увс аймгийн болон хөрш зэргэлдээх ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид, иргэд оролцжээ.

Увс нуур дууг Увс аймгийн сүлд дуу болгох шийдвэрийг 2008 онд аймгийн ИТХ-аас баталсан байна.

 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө