Ойрын өдрүүдэд хур тунадастай байна

Ойрын өдрүүдэд хур тунадастай байна

Ус цаг уур орчины шинжилгээний газраас энэ сарын сүүлээр зарим нутгаар сэрүүсч нойтон цас орохыг анхаарууллаа.

Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна. Энэ сарын 30-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28-нд зарим газраар, 29-нд говь, талын нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар,  31-нд Алтай салбар уулсаар секундэд 14-26 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.