Волейболын шигшээ багийн тамирчин Б.Батсуурь Азербайжаны нэр дээр тоглохоор тус улсыг зорилоо

Волейболын шигшээ багийн тамирчин Б.Батсуурь Азербайжаны нэр дээр тоглохоор тус улсыг зорилоо

Монгол Улсын Волейболын шигшээ багийн тамирчин, “Өмнөговь Шанх транс” багийн ахлагч Б.Батсуурь Азербайжан улсын лигт легионер тамирчнаар дөрвөн сарын хугацаанд тоглохоор болсон. Тэрбээр өнөөдөр /2022.01.10/ Азербайжан улсыг зорилоо. Спортын дэд мастер Б.Батсуурь нь 1998 онд төрсөн бөгөөд өндөр нь 190 см. Довтолгооны өндөр 340 см бол хаалт 318 см. Түүний хувьд 10 настайгаасаа эхлэн волейболын спортоор хичээллэсэн аж. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө