ФОТО: Хилийн цэргийн алба хаагчдад анх удаа “SOLO” нислэг хийх чадвар эзэмшүүлж байна

ФОТО: Хилийн цэргийн алба хаагчдад анх удаа “SOLO” нислэг хийх чадвар эзэмшүүлж байна

Хилийн цэргийн 0303 дугаар анги нь 2023 онд сургалтын жил болгож, алба хаагч нараа чадваржуулах сургалтын хүрээнд анх удаа зааварлагч багшийн бүрэн хяналтад явагдах “SOLO” нислэг хийх чадвар эзэмших сургалт явуулжээ.

Хичээлийг Ханглайдинг, Паралайдингийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Агаарын спортын “Шонхор” клубийн тэргүүн А.Батдаваа сурагчдад сургалт явуулж байгаа юм. Түүний хувьд Монгол Улсад чансаагаараа нэгдүгээрт, дэлхийд 129 дүгээр бичигдэж байгаа чадварлаг багш юм. Онолын хичээлээр шүхрийн жолоодлого, цаг агаарыг шинжих, техникт нислэгийн онол, хөөрөх болон газардах, нислэгийн үед дагаж мөрдөх ёстой үйл ажиллагааны журам, хүний хүчин зүйлсийн хориглох журам, аюулгүй байдлаа хангах зэргийг онолын түвшинд сургалтаар орсон байна. Харин дадлагын хичээлээр газрын бэлтгэл сургуулилтууд өдөрт 7-8 цаг үргэлжлэх нийт онолын 30 дадлагын 70 цагийн сургалт зохион байгуулагдан явагдах юм. Уг сургалтад 10 цэргийн алба хаагч суралцаж байгаагаас Хил хамгаалах байгууллагаас анх удаа 2 эмэгтэй алба хаагч суралцаж байгаагаараа онцлог болж байна.

ФОТО: