Төрийн компаниуд зээлээ төлөхгүй, хариуцлагаас зугтсан бол "муу хэлүүлдэг" ХУВИЙНХАН л Хөгжлийн банканд 1.8 их наядыг төвлөрүүлжээ

Төрийн компаниуд зээлээ төлөхгүй, хариуцлагаас зугтсан бол "муу хэлүүлдэг" ХУВИЙНХАН л Хөгжлийн банканд 1.8 их наядыг төвлөрүүлжээ

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 2022 оны эцсийн байдлаар 1.8 их наяд төгрөг болж, 16 аж, ахуй нэгж зээлээ бүрэн төлж барагдуулсан гэж тус банкны захирал Н.Мандуул мэдэгдсэн.

-2022 ОНД ХӨГЖЛИЙН БАНКАНД ТӨВЛӨРСӨН 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ 16 АЖ, АХУЙ НЭГЖ БҮРДҮҮЛЖЭЭ -

Тодруулбал,

  1. Кью Эс Си ХХК 191.12 тэрбум төгрөг
  2. ТОСК Буянт-Ухаа 1,2 хороолол 185.65 тэрбум төгрөг
  3. Нью Яармаг Хаусинг прожект 85.79 тэрбум төгрөг
  4. Капитал банк 54.43 тэрбум төгрөг
  5. Вертекс майнинг партнер 34.30 тэрбум төгрөг
  6. Монгол мах экспо ХХК 32.35 тэрбум төгрөг
  7. МаксРөүд 19.08 тэрбум төгрөг
  8. МИАТ ТӨХК 15.43 тэрбум төгрөг
  9. Монгол эм импекс концерн ХХК 3.74 тэрбум төгрөг
  10. Вояжер Минерал Ресурсес ХХК 3.63 тэрбум төгрөг
  11. Сод Монгол групп ХХК 3.58 тэрбум төгрөг
  12. Ди Би Эм Лизинг ХХК 3.56 тэрбум төгрөг
  13. Хаан банк 2.00 тэрбум төгрөг
  14. Худалдаа хөгжлийн банк 1.01 тэрбум төгрөг
  15. Эрд хул ХХК 0.60 тэрбум төгрөг
  16. Голомт банк 0.30 тэрбум төгрөг зэрэг аж, ахуй нэгжүүд зээлээ бүрэн төлж барагдуулсан байгаа юм.

Одоогоор 52 компани зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд 18 аж, ахуй нэгж огт эргэн төлөлт хийгээгүйн олонх нь төрийн өмчит аж, ахуй нэгж, компаниуд байгаа юм.

Зээлээ төлсөн болоогүй төлөөгүй компаниудын жагсаалт

Эндээс дүгнэвэл өнгөрсөн хугацаанд хамгийн ихээр муу хэлүүлж, чичлүүлж ирсэн хувийн аж, ахуй нэгж компаниуд төрийнхөөс илүүтэйгээр зээлээ төлж барагдуулсан байна.

Хөгжлийн банк цаашид ТӨРИЙН өмчит аж, ахуй нэгжүүдээс зээлээ авахад илүү анхаарч ажиллах шаардлагатайг эндээс харж байгаа юм.  Дүгнээд хэлбэл, жилийн хугацаанд төвлөрүүлсэн 1.8 их наяд төгрөгийн нэг их наядыг нь дээрх 16 аж, ахуй нэгж бүрдүүлжээ. Гэтэл эсрэгээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй нь дээрх 16 бөгөөд зүй нь зээлээ огт төлөхгүй төрийн өмчит аж, ахуй нэгжүүд болон бусад компаниуд шалгуулах ёстой юм. 

-"КЬЮ ЭС СИ ХХК" 88 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ 195 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛГОН ТӨЛСӨН БОЛ "ВЕРТЕКС МАЙНИНГ" ХХК 24 САРЫН ӨМНӨ ЗЭЭЛЭЭ БҮРЭН ТӨЛЖ БАРАГДУУЛЖЭЭ- 

КЭЙС НЭГ: Тухайлбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан “Кью Эс Си” ХХК-ийн 2014 онд Хөгжлийн банкнаас авсан зээл 2018 оны гуравдугаар сар хүртэл хэвийн төлөлттэй үргэлжилсэн ч энэ оных нь нэгдүгээр сард Хөгжлийн банкны зээлийг Засгийн газар өөртөө шилжүүлэн авах тогтоол гаргасан байдаг. Улмаар энэ тогтоолоор тус компанийн зээл 2017.12.31-ний өдрөөр тасалбар болж, Хөгжлийн банкнаас Засгийн газар луу шилжих шийдвэр гарсан. Харин Кью Эс Си компанийн зүгээс “Бид Хөгжлийн банкнаас зээл авсан учраас тэндээ л зээлээ төлмөөр байна” гэсэн утгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж ялагдан шүүхийн тодорхойгүй шийдвэрээр  Засгийн газарт төлөх үү, эсвэл Хөгжлийн банканд төлөлтөө үргэлжлүүлэх үү гэдэг хоёр асуултын дунд тодорхойгүй байдалд оруулж энэ хугацаанд хүү өсч 88 тэрбумыг 195 тэрбум болгож төлөхөд хүргэсэн гэж тус компанийн захирал Э.Шижир ярьсан байдаг.

КЭЙС ХОЁР: “Вертекс Майнинг” ХХК 2020 оны нэгдүгээр сард 54 сарын буюу дөрвөн жил гарны хугацаатай 33 тэрбумын зээлийг авсан. Яг зээл авсных нь дараа “Ковид 19” халдварын хөл хорио үргэлжилж уурхай нь зогсож байтал 2022 оны эхээр “Хөгжлийн банк”-ны зээлтэй холбоотой сенсааци дэгдэж улмаар 24 сарын өмнө буюу 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр буцаан зээлээ төлсөн байдаг. Ингэхдээ хүүнд 9.9 тэрбум, алдангид 200 сая төгрөгийг  нэмж төлжээ.

Энэ бол ердөө хоёрхон компанийн жишээ. Харин төрийн өмчтүүд одоог хүртэл таг чиг, нам гүм. Тун удахгүй Хөгжлийн банкны зээлүүдийг задлан шинжлэх хурлыг УИХ-ын байнгын хорооны хурлаар зохион байгуулна. Энэ үеэр бид төрийн өмчит аж, ахуй нэгжүүдээс хариуцлага нэхэх үү гэдэг нь дээрх мэдээллээс харагдаж байна.