"Нүүрсний" хэрэгт шалгагдаж буй Х.Баттулга Монголд буцаж ирээд жүдо бөхийн УАШТ-нийг үзэж байна

"Нүүрсний" хэрэгт шалгагдаж буй Х.Баттулга Монголд буцаж ирээд жүдо бөхийн УАШТ-нийг үзэж байна

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч арванхоёрдугаар сар /2022.12/-д эрүүл мэндийн шалтгааны улмаас хувийн батлан даалт гарган БНСУ-ыг зорьсон байдаг.

Харин түүнийг энэ хугацаанд Сингапурт байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байсан юм. Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ч түүнийг “хилээр гараад зугтаасан” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр өглөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга эх орондоо ирсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн.  Харин тэрээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй “2023 оны Жүдо бөхийн насанд хүрэгчд"-ийн УАШТ-ийг үзэж, сонирхож байгаа ажээ. 

Эх сурвалж: C1 телевиз