Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа

2023 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа.

Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн нэгэн юм.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө