Г.Баяндүүрэн ONE FC-н анхны тулаандаа ялагдал хүлээсэн ч түүнийг “хатуу самар” байсан хэмээн онцлов

Г.Баяндүүрэн ONE FC-н анхны тулаандаа ялагдал хүлээсэн ч түүнийг “хатуу самар” байсан хэмээн онцлов

Өнгөрсөн жилийн байлдааны самбын насанд хүрэгчдийн дэлхийн аварга ОУХМ Гантөмөрийн Баяндүүрэн өнөөдөр /2023.01.14/ Тайландын нийслэл Бангкок хотын “Impact Arena”-д болох Азийн холимог тулааны хамгийн том холбоо “One Championship”-т анхны тулаанаа хийлээ.

Тэрбээр тус эвентийн дэд оргил тулаанд “Submission Graplling”-ийн 61 кг-ын жингийн аваргын бүсний төлөө бразил жюү-жүцигийн дэлхийн 4 удаагийн аварга АНУ-ын 26 настай тамирчин Микей Масумичитэй анхны тулаанаа хийж, ялагдал хүлээлээ. Тулааны дараа түүний өрсөлдөгч Мусумачи өгсөн ярилцлагадаа, “Хөл нь бараг 20 удаа таг, яг хийж дуугарсан. Яаж тэссэнийг нь бүр гайхлаа. Миний амьдралдаа золгож байсан өрсөлдөгчдөөс үнэхээр хатуу самар нь байлаа” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө