ВИДЕО: Оросын тал Украины Днепр хотын орон сууцны хороололд пуужингийн цохилт өгч 12 хүн амь үрэгджээ

ВИДЕО: Оросын тал Украины Днепр хотын орон сууцны хороололд пуужингийн цохилт өгч 12 хүн амь үрэгджээ

ОХУ-ын тал өчигдөр /2023.01.14/ Украин даяар пуужингийн довтолгоо хийж, тус улсын Днепр хотын орон сууцны хороололд цохилт өгсний улмаас наад зах нь 12 хүн амь үрэгдсэн талаар BBC агентлаг мэдээлжээ.  

Мөн Киев, Харьков, Одесса зэрэг бусад хэд хэдэн хотууд мөн Оросын пуужингийн цохилтонд өртсөн байна. Харин Днепр хотод болсон пуужингийн цохилтын улмаас есөн давхар байшин шатаж, их хэмжээний нуранги үүсэж 73 хүн гэмтэж бэртсэний 14 нь хүүхэд гэж Украины албаныхан мэдэгдсэн байна. Тус пуужингий цохлитын талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Днепр хотын хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Бид хүн бүрийн амьдралын төлөө тэмцэж байна” гэжээ.