ВИДЕО: Балбад онгоц осолдож Энэтхэг, БНСУ, Франц, Оросын 72 иргэн амиа алдаад байна

ВИДЕО: Балбад онгоц осолдож Энэтхэг, БНСУ, Франц, Оросын 72 иргэн амиа алдаад байна

Өнөөдөр /2023.01.15/ Yeti Airlines компанийн иргэний агаарын тээврийн онгоц 68 зорчигч тээвэрлэж яваад  Балбад осолдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Тодруулбал, тус онгоц нийслэл Катмандугаас жуулчид ихээр очдог Покхара хот руу нисэж байсан бөгөөд ослын улмаас нисэх багийн дөрвөн гишүүн, мөн 68 зорчигч бүгд харамсалтайгаар амиа алдсан байна. 

Харин Похара нисэх онгоцны буудлын удирдлагууд онгоцонд Энэтхэг, Өмнөд Солонгос, Ирланд, Аргентин, Австрали, Орос, Франц улсын иргэдээс гадна өөр 11 гадаадын иргэн байсан гэж мэдэгдээд байна. Харин тус осолд Монгол Улсын иргэн өртсөн эсэх талаар манай Гадаад харилцааны яам одоогоор тодорхой мэдээлэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: BBC