Улаанбаатарт 18 градус хүйтэн байна

Улаанбаатарт 18 градус хүйтэн байна

Өнөө маргаашдаа баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.