Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Түүнчлэн энэ сарын 9-12-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Харин 13-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус болж хүйтрэх аж.