УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин "Ардчилсан намын гишүүдээс маш олон хуулийн төслийг өргөн барьж байгаа хэдий ч УИХ-д хэлэлцэхдээ дарааллыг нь хойшлуулж, хүлээгддэг, агуулгыг сэдвийг нь булааж аваад өөр гишүүд өргөн барьдаг зүй бус үзэгдэл олон гарч байгаа тул энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэж Засгийн газар болон УИХ-д шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ" хэмээсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд Ардчилсан намын ХЕХ хуралдаж Ардчилсан намын ЕНБД С.Бямбацогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаснаа танилцуулсан. Тэгвэл энэ талаар Б.Түвшин "ХЕХ-ны хорооны шийдвэр бол Ардчилсан намын дүрмийг дагаагүй, ҮБХ-ны эрх мэдэл рүү халдсан шийдвэр учраас энэ асуудлыг ҮБХ авч хэлэлцэх болно. Ардчилсан намын Онц их хурал гэдэг бол Ардчилсан намын даргаас болон ҮБХ-ноос зарлаагүй хуралдаан. Угаасаа манай нам үг хэлэх, хурал хийх, үзэл бодлоо илэрхийлэх зохион байгуулалттай. Тиймээс идэвхтэй байсан гишүүд маань Онц их хурал зарлаж байгаа учир албан ёсны бус гэж үзэж байгаа. Цаашдаа ХЕХ-ны шийдвэр гаргах эрх мэдлийн асуудал дээр Дүрмийн хороо болон Ардчилсан намын гишүүдийн их хурлаар шийдэгдэх асуудал. Тиймээс ХЕХ-ны шийдвэр албан бичгээр ирсний дараа холбогдох байгууллагууд хуралдаж дүгнэлт өгнө" хэмээлээ.