Хоёр метр өндөртэй волейболын тамирчин О.Чойжилсүрэн Азербайжаны лигт тоглохоор болжээ

Хоёр метр өндөртэй волейболын тамирчин О.Чойжилсүрэн Азербайжаны лигт тоглохоор болжээ

“Баянхонгор Корунд Гео” багийн тамирчин О.Чойжилсүрэн Азербайжан улсын лигт тоглохоор болжээ.

Тодруулбал, тэрбээр Өмнөговь Шанх транс багийн ахлагч асан Б.Батсуурийн хамтаар "Кharibulbulvc" клубт тоглох аж. О.Чойжилсүрэнгийн хувьд 2019 оны Дээд лигт "Тэнүүн Огоо" багаас тоглож байсан бөгөөд өдгөө 23 настай тэрээр 2022 онд “Аврагч” багийн хамтаар “В лиг”-ээс мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртэж, шилдэг хаагчаар шалгарсан. Улмаар өнгөрсөн оны Үндэсний Дээд лигт түрүүлээд байжээ. Түүний гол давуу тал нуруу бөгөөд 200 см өндөртэй юм. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө