Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Алтайн өвөр говиор -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна. Улаанбаатарт Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -20...-22 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
