ФОТО: Дөргөн сумын Дөргөн далай нууранд "Хун" шувууд өвөлжиж байна

ФОТО: Дөргөн сумын Дөргөн далай нууранд "Хун" шувууд өвөлжиж байна

Монгол оронд шувуудын төрөл зүйл, тоо толгойгоор баялаг газар цөөнгүй байдгийн нэг нь Төв Азийн хуурай экосистемд хамрагддаг Их нууруудын хотгорт орших Хар Ус Нуурын Байгалийн Цогцолборт Газар (ХУНБЦГ) юм. Энэ хэсэг газарт буюу дөргөн далай нууранд усны шувууд хамгийн олон тоогоор тогтмол өвөлждөг аж. 

Судалгаагаар 1995 оны 400 орчим гангар хун, 2500 орчим алаг шунгаач, 4800 орчим эрлэг нугас бүртгэгджээ.. Харин 2000 оны 1 сард хийсэн судалгаагаар 400 орчим гангар хун, 370 орчим алаг шунгаач, 130 хумхин бохио өвөлжиж байжээ. Тэр үеийн судалгаагаар ойролцоогоор 1000 орчим усны шувууд тоологдсон байдаг. Хамгийн сүүлд 2013 онд ХУНБЦГ-ын ажилтнуудын хийсэн судалгаагаар гангар хун 110 гаруй, 300 орчим алаг шунгаач, 50 гаруй зэрлэг нугас, 94 хумхин бохио тоологдсон байдаг.

ФОТО: