ВИДЕО: Монголын өсвөр үеийн хамгийн өндөр тоглогч 15 настай С.Ган-Эрдэнэ АНУ-д цахиур хагалахаар бэлтгэгдэж байна

ВИДЕО: Монголын өсвөр үеийн хамгийн өндөр тоглогч 15 настай С.Ган-Эрдэнэ АНУ-д цахиур хагалахаар бэлтгэгдэж байна

2022 оны U15 насны улсын аваргын шилдэг тоглогчоор шалгарсан С.Ган-Эрдэнэ нь 211 см өндөртэй бөгөөд АНУ-д цахиур хагалахаар бэлтгэгдэж байна.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн онд АНУ-ыг зорьж өдгөө гурван сар өнгөрчээ. Түүнийг монголын өсвөр үеийн хамгийн өндөр тоглогч хэмээн онцолдог бөгөөд Америкийн Flyght Academy Prep Basketball-д төвийн тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Тус академи нь 2 төрлийн лигт буюу ахлах сургууль, коллежийн түвшинд тоглодог бөгөөд одоогоор 12 хожилтой явж байгаа аж. Түүний багийн хувьд С.Ган-Эрдэнэтэй адилхан гаднын 6 тоглогч байдаг. Тэрбээр багийнхаа хамгийн бага нь учраас гишүүд нь маш найрсаг хандаж, халамжилдаг талаар онцолжээ. Мөн тэрбээр Ш.Энхийн-Одоос үлгэр жишээ аван монголынхоо нэрийг гаргахаар бэлтгэгдэж яваа залуу тамирчин юм.

ВИДЕО: