"Фейсбүүктээ оруулсан иргэдийн зураг, постыг хянаж, устгадаг" болох хуулийг Н.Учрал өргөн барьж Г.Занданшатар нарын МАН-ын 39 гишүүн баталлаа /САНАЛ АСУУЛГА/

"Фейсбүүктээ оруулсан иргэдийн зураг, постыг хянаж, устгадаг" болох хуулийг Н.Учрал өргөн барьж Г.Занданшатар нарын МАН-ын 39 гишүүн баталлаа /САНАЛ АСУУЛГА/

Монголын 32 жилийн парламентын түүхэнд “хар мөр” үлдээж, муу жишиг тогтоох үйл явдал сүүлийн гурав хоногт УИХ-д болж өнгөрлөө. Энэ бол нэг улс төрийн намын мэдлэг, боловсрол муу хүмүүсийг УИХ-д хэт олонх болгон сонгосны “гайгүй” юм.

Тодруулбал, “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/-ны сайд Н.Учрал лхагва гараг /2023.01.18/-т УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, пүрэв гараг /2023.01.19/-т Байнгын хороогоор дэмжүүлж, өчигдөр буюу баасан гараг /2023.01.20/-тяаралтай горимоор УИХ-аар батлууллаа.

Энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатар болоод МАН-ын бүлгийннэр бүхий 38 гишүүн “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийг зөрчин ямар ч судалгаагүй, иргэдийн санал шүүмжлэлийг сонсож, мэргэжлийн экспертийн санал дүгнэлтгүйгээр хууль батлах” муу жишгийг тогтоолоо.

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг баталсан МАН-ын 39 гишүүн

Энэ хуулийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ё.Баатарбилэг, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нарын МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон 39 гишүүн баталсан юм.

-ИРГЭДИЙН ФЕЙСБҮҮКТЭЭ ОРУУЛСАН МЭДЭЭЛЛИЙГ ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТ ХЭМЭЭН ҮЗЭЖ ХЯЗГААРЛАЖ, УСТГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА-

Тэдний баталсан хуулиар Facebook, Twitter, Youtube, Instagram зэрэг нийгмийн сүлжээнд иргэдийн нийтэлж буй мэдээллийг “төрөөс хянаж”, шаардлагатай гэж үзвэл иргэдийн хэрэглэдэг олон нийтийн сүлжээг орон даяар хаах ажээ. Энэ талаар тус хуулийг дагаж, нэмэлт өөрчлөлт орж буй “Харилцаа холбооны тухай хууль”-д зааж өгсөн байна.

Харилцаа холбооны тухай хуульд орох нэмэлт өөрчлөлт

Харин иргэдийн Facebook-тээ оруулж буй мэдээллийг “Зөрчилтэй контент” гэж ялган, ангилах аж. Ингээд төрөөс “Олон нийттэй харилцах нэгж” гэх бүтцийг бий болгож, тус нэгж нь “зөрчилтэй контент” гэж үзсэн иргэний мэдээллийг хязгаарлах, устгуулах арга хэмжээ авах гэнэ.

Энэ талаар хуулийн төслийн 6.1-д “Зөрчилтэй контентод олон нийтэд түгээх зорилгоор нийтэлсэн текст, тэмдэг, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс болон бусад хэлбэр бүхий мэдээллийг хамруулна” гэж заажээ. Улмаар төслийн 9.1-д “Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүн, хуулийн этгээд, зөвлөмж, шаардлагыг хуульд заасан эрх бүхий байгууллага олон нийттэй харилцах нэгжид цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд 10.1-д “Олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч бүртгэн, хянан шийдвэрлэнэ” гэсэн байна.

Харин иргэдийн мэдээлэлд хяналт тавих үүрэгтэй “Олон нийттэй харилцах нэгж”-ийн үйл ажиллагааны журмыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд батална гэж заажээ.

Мөн “Олон нийттэй харилцах нэгж нь хуульд заасан мэдээллийн агуулга, нөхцөлийг харгалзан 72 цагийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд гарсан санал, дүгнэлтийг үндэслэн Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, хүсэлт гаргасан хүнд даруй мэдэгдэнэ” гэж 10.2-д заажээ. Энэ бүхнээс харахад эрх баригчид өөрт таалагдаагүй иргэдийн нийтэлсэн мэдээллийг “Олон нийттэй харилцах нэгж”-ээр дамжуулан устгуулах, хязгаарлах арга хэмжээ авч эхлэхийг үгүйсгэх аргагүй юм.

-ДАРГЫН ТАЛААР БИЧИХДЭЭ ӨӨРӨӨС НЬ ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ БОЛОХ ЗААЛТЫГ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАЖЭЭ-

Харин МАН-ын гишүүд тус хуулийг батлахын тулд “хүүхдийн эрх, тэдний цахим орчин дахь аюулгүй байдал” хэмээн хүүхдийн нэрийг барьж “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг баталсны цаана, өөрсдийнх нь талаар олон нийт таагүй мэдээлэл, зураг зэргийг гаргуулахгүй байх зорилготой байж болзошгүй байгаа юм. Товчхондоо, энэ хууль даргыг хамгаалах бол, тэд тайлбарлахдаа хүүхдийг хамгаална гэж ярьсан юм. Учир нь тус хуулийн төсөлд иргэд дарга нарын талаар Facebook-тээ мэдээлэл хийхдээ “өөрөөс нь зөвшөөрөл авдаг” болох зохицуулалтыг оруулсан байна.

Тодруулбал, хуулийн төслийн 6.3-д “Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно” гэж заажээ.

Харин "даргын талаар бичихдээ өөрөөс нь зөвшөөрөл авдаг" энэ заалтыг өмнө нь 2021 онд батлагдсан “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулийн 29.2-д “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэж оруулж ирээд иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан тул татаж байсан удаатай. Энэ удаа цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах нэрийн дор МАН-ын улс төрчид өөрсдийгөө хамгаалах хууль баталсан болж таарч байгаа юм. Мөн иргэдийн үг хэлэх, эрх чөлөөг нь хязгаарласан хуулийг зөвхөн Хойд солонгос, Хятад, Орост л хэрэгжүүлдэг. Одоо энэ хуульд хориг тавих эрх зөвхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд л үлдээд байна.

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” Н.Учрал, Г.Занданшатар нарын баталсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих нь зөв үү?

Нийт: 2 саналтай




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө