Улаанбаатарт 27 градус хүйтэн байна

Улаанбаатарт 27 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн өвөр говь орчмоор -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.