Ирэх долоо хоногт ХҮЙТНИЙ ЭРЧ эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

Ирэх долоо хоногт ХҮЙТНИЙ ЭРЧ эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр /2022.01.22/-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 26-нд зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи энэ сарын 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -46.-51 градус, өдөртөө -31.-36 градус,  Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40.-45 градус, өдөртөө -26.-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22.-27 градус, өдөртөө -14.-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27.-32 градус, өдөртөө -18.-23 градус, бусад нутгаар шөнөдөө -33.-38 градус, өдөртөө -22.-27 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө