Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хоножээ

Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хоножээ

Өнгөрсөн шөнө /2023.01.23/ Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хоножээ. Улаанбаатар хотын төв хэсгээр -35 градус, Туул голын дагууд -41 градус хүйтэн хонов. Өнөөдөр /2023.01.23/ ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. Харин энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр нэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.