Т.Тэнүүн ой тогтоолтын аварга болж, дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ

Т.Тэнүүн ой тогтоолтын аварга болж, дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ

Сүүлийн жилүүдэд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж дэлхийн олон рекордыг тогтоож, Монгол Улсынхаа аваргаар 3 удаа дараалан тодорсон Тамирын Тэнүүн 400 тамирчнаас манлайлж онлайноор болсон 31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс алтан медаль хүртжээ. Тэрбээр "Хурдны тоо" төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болов. Энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь БНХАУ-ын 616 цифрээр эзэмшиж байсныг Т.Тэнүүн 3 жилийн дараа ийнхүү шинэчлэсэн.

31 жилийн хугацаанд 5 минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд манай тамирчин тэдний эгнээнд нэгдснэж, дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй ялалт байгуулав.