ВИДЕО: Хөвсөлийн байгаль хамгаалагчид огт судлагдаагүй амьтныг олжээ

ВИДЕО: Хөвсөлийн байгаль хамгаалагчид огт судлагдаагүй амьтныг олжээ

Хөвсгөл аймгийн тусгайн хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Хорьдол Сарьдгийн Дархан цаазат газрын байгаль хамгаалагчид тархац нутаг нь тодорхойгүй нэн ховор амьтныг цасан дээр гарч үхсэн байдалтай олжээ.

Энэхүү амьтныг Алтайн чацуулан гэдэг бөгөөд Улаан номонд бичигдсэн огт судлагдаагүй амьтан аж. Мөн хар шороон хөрсөн давхаргаар шавьж идэж амьдардаг бөгөөд одоогоор байгаль хамгаалагчид хэд хэдэн тархац нутгийг нь тэмдэглээд байна.

Энэ талаар Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх өөрийн цахим хуудсандаа "Монголын Улаан номонд бичигдсэн огт судлагдаагүй, тархац нутаг нь тодорхойгүй ийм ховор амьтныг цасан дээр гарч үхсэн байдалтай байсныг олж их азтай үйл боллоо.Энэ амьтан газрын хар шороон хөрсөн давхаргаар шавьж идэж амьдардаг Алтайн чацуулан гэдэг амьтан даа.Бид хэд хэдэн цэгт тархац нутгийг тэмдэглээд байна.Хорьдол Сарьдгийн бичжээ баялгаас энэ уулс агуу шүү" хэмээн бичижээ.

ВИДЕО: