Улсын гарьд М.Бадарч хоёр өдөр дараалан түрүү, үзүүр хүртэв

Улсын гарьд М.Бадарч хоёр өдөр дараалан түрүү, үзүүр хүртэв

"Малчин" телевизийн 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улсын арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, Н.Золбоо, Л.Лха-Очир, О.Мөнх-Эрдэнэ, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон тэргүүтэй 256 бөх зодоглов.

Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд Мягмарын Бадарч түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ. М.Бадарч гарьд өчигдөр нутгийнхаа буюу Цэнхэр сумынхаа нэрэмжит барилдаанд үзүүрлэсэн бол өнөөдөр урамтай сайхан барилдаан үзүүлж яван чангарсаар түрүүлсэн.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон, дунд шөвгийн наймд улсын харцага Х.Гантулга, улсын Д.Цэрэнтогтох, Д.Хүдэрбулга, аймгийн арслан А.Нармандах нар шалгарлаа.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө