Машинтай жагсагчдыг ЗУРГАА хоног ХОРИНО

Машинтай жагсагчдыг ЗУРГАА хоног ХОРИНО

Бензин, мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн машинтай жагсагчдыг өчигдөр Сүхбаатарын талбайгаас баривчилсан. Нийт зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргажээ.

Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох "Хариуцлага нэхэх" Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм. Цагдаа нар баривчилгаа явуулах үеэр жагсагчидтай мөргөлдсөний улмаас хоёроос гурван хүн гэмтэж, бэртэж Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.