Аймгийн начин Г.Цогтгэрэл Тувад хүреш бөхөөр үзүүрлэв

Аймгийн начин Г.Цогтгэрэл Тувад хүреш бөхөөр үзүүрлэв

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотын "Сүбэдэй" спортын ордонд Спортын дунд сургууль үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан тува үндэсний бөхийн нээлттэй барилдаан өнгөрсөн Ням гараг /2023.01.30/ болсон.

128 бөх хүчийг үзсэн тус барилдаанд манай улсаас улсын өсөх идэр Ч.Батчулуун, аймгийн арслан Б.Өсөхбаяр, аймгийн заан Б.Бадарч, аймгийн начин Г.Цоггэрэл гэсэн дөрвөн бөх очиж зодогложээ.

Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн Ганжуурын Цоггэрэл Тувагийн шилдэг бөхчүүдийн нэг Түлүш Сайын-Белектэй тэргүүн байрын төлөө үлдэж үзүүрлэсэн. Тэгвэл Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Баттулгын Өсөхбаяр шөвгийн наймд үлджээ.