Хилчин нохой "Үүлдрийн улсын аварга" шалгаруулах тэмцээнд түрүүлж, цомын эзэн боллоо

Хилчин нохой "Үүлдрийн улсын аварга" шалгаруулах тэмцээнд түрүүлж, цомын эзэн боллоо

Монголын "Немц Овчарк сонирхогчдын холбоо"-оос жил бүр зохион байгуулдаг "Үүлдрийн улсын аварга" шалгаруулах тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн "Хилчин" Герман хоньч нохой үржлийн газрын нохой үржүүлэгч Б.Батхүү "Ари" дуудлагатай эр гөлгийг бэлтгэн оролцож, гөлөгний 4-6 сартай ангилалд тэргүүлж, цомын эзэн боллоо.