Сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд ирэх зургадугаар сард зодог тайлна

Сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд ирэх зургадугаар сард зодог тайлна

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сарын 3-нд Японы нийслэл Токио хотын Кокүгикан ордонд болно. Тэгвэл тус ёслолын тасалбар өнөөдөр /2023.02.01/-өөс худалдаанд гарчээ.

Тэрбээр 1985 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатарт төрсөн. 2001 оны есдүгээр сард Японд очиж, арваннэгдүгээр сараас барилдаж эхэлсэн түүхтэй. 2006 онд дээд зиндаанд дэвшиж, 2012 оны хаврын тэмцээнд озэки, 2014 оны хаврын тэмцээнд ёкозүна цол хүртсэн юм. Дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн бөгөөд 2021 оны гуравдугаар сард зодог тайлж, одоогоор Мичинокү дэвжээнд Какүрюү нэрээрээ ояката хийж буй аж.

Хэйсэй эринд (1989-2019) төрсөн аваргуудаас хамгийн сүүлийн зодог тайлах ёслол нь Какүрюүгийнх байх нь. Хэйсэй үед 10 ёкозүна төрсөн бөгөөд бүгд зодог тайлжээ. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө