Дэлхийн чансааны оноо олгох “Ranking Series” тэмцээнээс Н.Наранхүү мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох “Ranking Series” тэмцээнээс Н.Наранхүү мөнгөн медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Ranking Series” тэмцээн Хорватын нийслэл Загребт хотноо үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болж 61 кг-ын жинд “U23” нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Францын Адам Бибулатовыг 10:0-ээр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг 4:4-өөр ялж шигшээд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Азийн аварга Ираны Реза Атритай учраа таарсан.

Н.Наранхүү өнгөрсөн жилийн Белградын дэлхийн аваргад энэ даваанд иран эрд ялагдаж байсан бөгөөд энэ удаа мэхээ дутуу хийж хашир туршлагатай өрсөлдөгчдөө даралтаар цэвэр ялагдаж үзүүрлэв.