“Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаан энэ ням гарагт болно

“Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаан энэ ням гарагт болно

Жем интернэшнл ХХК-ийн нэрэмжит “Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаан хоёрдугаар сарын 5-нд /2023.02.05/ 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдаанд Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох аж. "Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаанд хамгийн анх 2006 онд улсын харцага Г.Элбэг түрүүлж байв. Харин 2020 онд өнөөгийн залуу аварга О.Хангай улсын харцага цолтой байхдаа түрүүлсэн билээ.