“Dayton Flyers” багийн тоглогч Ш.Энхийн-Од удахгүй эх орондоо ирж магадгүй

“Dayton Flyers” багийн тоглогч Ш.Энхийн-Од удахгүй эх орондоо ирж магадгүй

АНУ-ын “Dayton University” их сургуулийн “Dayton Flyers” багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од энэ сарын дундуур /2023.02/ эх орондоо ирж магадгүй гэх мэдээлэл байна.

Учир нь “FIBA Asian Cup-2025”-д тоглогдох шигшээ багын өргөтгөсөн бүрэлдэхүүнийг өчигдөр /2023.02.01/ Монголын сагсан бөмбөгийн холбооноос зарласан. Тус бүрэлдэхүүн 24 тамирчнаас бүрдэх бөгөөд тэдгээр тамирчид хоёрдугаар сарын 13-наас байрлаж бэлтгэлээ хангах аж. Тус багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од холбон тоглогчоор багтсан аж. Тиймээс тэрбээр удахгүй Монголд ирж магадгүй гэх мэдээлэл байна. 

М.Ариунаа