Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө