Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд товлогджээ

Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд товлогджээ

Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 11-ний өдрийн 10:00 цагт хийхээр товложээ.

Урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Б” танхимд болох бөгөөд шүүгч Д.Шинэхүү даргалах юм байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.