Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 10.97 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ. Импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 24.1 хувийг эзэлсэн байна.
Тодруулбал, энэ оны эхний 10 сард 756.4 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин дизель түлшний импорт 1.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар нэмэгджээ.
Мөн хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Тухайлбал,
-
Улаанбуудай 142 мянган тонн болж, 8.4 дахин,
-
Хүнсний ногоо 122.7 мянган тонн болж, 8 хувиар,
-
Элсэн чихэр 56.8 мянган тонн болж, 16.7 хувиар,
-
Жимс, самар 69.5 мянган тонн болж, 33 хувиар,
-
Тахиа, гахайн мах, өөх 45 мянган тонн болж, 28.4 хувиар тус тус өсжээ.
