Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ойрын 2 хоногтоо цаг агаар тогтуун байна.

2023 оны 02-р сарын 08-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 09-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Маргааш буюу энэ сарын 8-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -4...+1 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө