Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...+2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.