МАН: ҮХЦ-ийн шийдвэртэй санал нийлэхгүй байна

МАН: ҮХЦ-ийн шийдвэртэй санал нийлэхгүй байна

Өнөөдөр /2019.05.28/ МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ТЭД ХЭЛЭХДЭЭ:

Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж тодорхой шийдвэр гаргасан. Хэнтий аймгийн УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль өнгөрсөн хоёрдугаар сард зарлагдсан. Үүнээс үүдэн МАН Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсээ жагсааж бэлтгэлээ хангасан байсан.

Өнөөдрийн яг энэ цаг мөчид МАН-ын V бага хурлаа зарлан хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах байсан. Манай намын зүгээс хөндлөнгийн судалгааны байгууллага /НЭПКО/-аар судалгаа хийлгүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгийн өндөр буюу 36 хувийн рейтингтэйгээр нэр дэвших байсан. Бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа” гэлээ.