ВИДЕО: Монгол туургатны холимог тулаанчдын тэмцээн Улаанбаатарт болно

ВИДЕО: Монгол туургатны холимог тулаанчдын тэмцээн Улаанбаатарт болно

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн энэ 2019 онд тохиож байгаа юм. Энэхүү ойг тохиолдуулан ”Чингисийн цом” Монгол туургатны холимог тулааны “МGL-1 fighting championship” 13 дахь удаагийн тэмцээнийг 12 дугаар сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товложээ.

Мөн “МGL-1 fighting championship” тэмцээнд Монгол, Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриадын холимог тулаанчид оролцож хүч ур чадвараа сорин тулалдахаар болсон байна.