“Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны тэргүүнд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх, Богд хээрийн эзэн Б.Нямжав нар өрсөлдөнө

“Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны тэргүүнд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх, Богд хээрийн эзэн Б.Нямжав нар өрсөлдөнө

“Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ нь бүх аймаг сумдад салбар зөвлөлтэй, улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хувьцаа эзэмшигчээр нь УИХ-ын дарга асан М.Энхболд бүртгүүлсэн байдаг. 

Мөн тус холбоо нь “Уяачдад цол чимэг өгүүлэх” зэрэг материалыг бүрдүүлж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, улсын болоод бүсийн томоохон тэмцээнийг уяачдын дунд зохион байгуулдаг. Цаашлаад хөдөө орон нутагт уяачдын томоохон бүтэцтэй тул улс төрчдийн сонирхол салдаггүй гэдэг.

Тэгвэл өнөөдөр тус холбооны тэргүүнээр Ч.Хишигбаатар ажиллаж байгаа аж. Ирэх гуравдугаар сар /2023.03/-д “Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны их хурал болж тэргүүнээ шинээр сонгох аж. Харин тус холбооны тэргүүнд Богд хээр азарганы эзэн Б.Нямжав болон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Х.Улам-Өрнөх нар нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа ажээ.