Коло-Муаниг Европын шилдэг багууд авахыг хүсэж байна

Коло-Муаниг Европын шилдэг багууд авахыг хүсэж байна

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2022.12/ Коло-Муани төлөөлөл болох "MDC" агентлаг тоглогчийг Бундеслигт дахин нэг жил үлдэхэд бэлэн байгаа гэж мэдэгдсэн ч Франц довтлогч саяхан агентаа сольсон тул нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй байна.

Рандаль Коло-Муанигийн шинэ төлөөлөгч нь "Барселона"-гийн тоглогч Усман Дембелетэй хамтран ажилладаг бөгөөд тэрбээр Европын шилдэг багуудтай холбоо тогтоодог.

Энэ улиралд Коло-Муани 28 тоглолтод оролцож 14 гоол оруулж, 12 гоолын дамжуулалт өгсөн.

"Айнтрахт Франкфурт" клуб 100 сая еврогийн санал ирвэл тоглогчоо зарна гэсэн мэдээлэл гаргасан. "Манчестер Юнайтед" болон "Ливерпүүл" багууд энэ зун Коло-Муанигийн төлөө саналаа өгнө гэж "Sport Bild" мэдээлжээ. Үүнээс гадна "ПСЖ", "Реал Мадрид" довтолгоогоо бэхжүүлэх талаар бодож байгаа бөгөөд эдгээр багууд Франц залууг авахыг хичээх бололтой.