Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин “IBU Cup” тэмцээнд оролцож байна

Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин “IBU Cup” тэмцээнд оролцож байна

Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин Латвийн Мадонад болж буй залуучуудын “IBU Cup” тэмцээнд оролцож байна.

Улиралын анхны тэмцээндээ энэ сарын 15-нд оролцсон манай биатлончид эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 20 км-ын уралдаанд ОУХМ Э.Энхсайхан 133 тамирчнаас 72 (3+1+0+2), спортын мастер Б.Анхболд 101 (2+1+0+1) дүгээр байрт оржээ.

Эмэгтэйчүүдийн 15 км-т ОУХМ М.Должинсүрэн 112 тамирчнаас 55 (0+1+0+1) дугаар байр эзэлжээ. Мөн Э.Энхсайхан, М.Должинсүрэн нар өчигдөр дан холимог буухиа уралдаанд хурдаа сорив.