Монголын волейболын холбооны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт зохион байгуулагдана

Монголын волейболын холбооны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт зохион байгуулагдана

Жил бүр монголын волейболын холбооны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон “Монголын волейболын холбоо”-оос зохион байгуулагддаг.

Тэгвэл энэ жилийн “Клубүүдийн аварга” шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт энэ сарын 26-аас /2023.02.26/ эхлэн гуравдугаар сарын 05-ны /2023.03.05/ өдрүүдэд зохиогдох аж. Тэмцээний хамтран зохион байгуулагчаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газар ажиллаж байна.