Сар шинийн баярт зориулсан Сумын цолтой 544 залуу бөхийн барилдаанд Э.Түмэннасан түрүүлжээ

Сар шинийн баярт зориулсан Сумын цолтой 544 залуу бөхийн барилдаанд Э.Түмэннасан түрүүлжээ

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

"Тарвалин" хийдийн нэрэмжит Сумын цолтой 544 залуу бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдаанд Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан 10 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын заан Шийрэвдоржийн Эрдэнэбаяр үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, заан Энхтайваны Совджамц шалгарлаа. Дунд шөвгийн тавд Өмнөговийн манлай заан Б.Бат-Эрдэнэ, Архангайн Д.Эрдэнэчулуун заан, шөвгийн есөд сумын заан Завханы Ё.Гантулга, Төвийн Б.Отгонбаатар, Булганы А.Ширнэндагва, Сэлэнгийн А.Амархүү нар үлджээ.

Харин сумын цолтой залуу бөхчүүдэд олгодог "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, сумын заан Г.Пүрэвбаатарт, Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг үзүүр бөх Ш.Эрдэнэбаяр нар хүртсэн байна. Мөн Тарвалин хийдийн нэрэмжит шагналыг сумын заан Ш.Эрдэнэбаярт олголоо.