Жүдо бөхийн “Их дуулга тэмцээн”-ийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртжээ

Жүдо бөхийн “Их дуулга тэмцээн”-ийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртжээ

Израилийн Тель-Авив хотод жүдо бөхийн “Их дуулга тэмцээн” энэ сарын 16-нд эхэлж 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 174, нийт 389 жүдоч өрсөлдөж байна. Тэгвэл өчигдөр болсон “Их дуулга-2023” тэмцээний үеэр олон улсын тэмцээний +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл Азербайжаны бөх Ушанги Кокаури-г вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн байна