Монголын хоккейн холбооны тэргүүн Б.Жавхлан шилдэг тамирчдаа 100 мянган төгрөгөөр шагнаж, шүүмжлэлд өртөв

Монголын хоккейн холбооны тэргүүн Б.Жавхлан шилдэг тамирчдаа 100 мянган төгрөгөөр шагнаж, шүүмжлэлд өртөв

Энэ оны нэгдүгээр сар /2023.01/-д Багануур дүүргийн мөсөн талбайд нээлтээ хийж эхэлсэн Монголын Хоккейн Холбооны лигийн тэмцээн саяхан болж өндөрлөсөн байна.

Улмаар тус тэмцээний шилдэг довтлогчоор “Отгон-Од” клубын Бласт багийн довтлогч А.Бату 13 гоолоор, шилдэг хамгаалагчаар Эрдэнэтийн “Хангарьд” багийн хамгаалагч А.Богданов, шилдэг хаалгачаар Бласт багийн хаалгач Б.Мөнхболд нар тэргүүлсэн байна. Харин тус тэмцээний шилдгүүдийг Монголын хоккейн холбооны тэргүүн Б.Жавхлан 100 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулсан нь олны шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, зарим иргэд "30 ам.доллар хүрэхгүй мөнгөөр нэг хонины гуя ч авч хүрэхгүй” хэмээжээ.